­
Таг ашиглан хайлт хийх
international@openworld.edu.mn
(976) 77305835; (976) 95665835
Хугацаа: 12 4-р сар 2017 - 01 6-р сар 2017
Зардал: 2190€ /3 сар/
Бүртгүүлэх

Яагаад Ирланд гэж?

Хамгийн нөхөрсөг ард түмэнд тооцогддог Ирланд улс нь амьдрахад хамгийн тохиромжтой улсын тоонд багтдаг. Энэхүү улсад сур ч, ажиллаж, амьдрахад бусад европын орнуудтай харьцуулахад өртөг бага, амгалан тайван, нөхөрсөг бөгөөд цаг уурын байдал нь манай улсын иргэдэд нэн тохиромжтой.

Ирланд улсын сонирхолтой 9 баримт
• Дэлхий дахинд ирланд гаралтай 80 сая гаруй хүн байдаг.
• Жил бүрийн 3 дугаар сарын 17-ны өдрийг Ирландчуудын үндэсний амралтын өдөр гэж үздэг байна. Энэхүү өдрийг V-р зууны үеийн Ирландын номлогч Saint Patrick Ирландын ард түмний өдөр гэж нэрлэсэн байдаг ажээ.
• Босоо ятга хөгжим Ирланд улсаас гаралтай
• Ирланд улс нь 1973 оноос эхлэн Европын Холбооны Улсын гишүүн улсын тоонд багтаж эхэлсэн бөгөөд албан ёсны мөнгөн тэмдэгт нь ЕВРО юм.
• Ирланд улсын 4 уран зохиолч Шилдэг уран зохиолын Нобелийн шагнал хүртэж байсан ажээ. Үүнд Samuel Beckett, WB Yeats, George Bernard Shaw болон Seamus Heaney гэх эдгээр зохиолчид багтдаг байна.
• Ирланд улсын нийслэл Дублин хот нь 1000 гаруй жилийн түүхтэй хот бөгөөд одоогийн байдлаар 1 сая 500 гаруй мянган хүн амьдардаг.
• Жилд 1 саяжуулчид Cliffs of Moher буюу 120 метрийн өндөртэй Мохерийн хадан хясааг очиж үздэг байна.
• Newgrange-ийн бунхан. Энэхүү бунхан Египетийн пирамидаас өмнө Ирланд улсад баригдаж байсан аж.
• Дэлхийн хамгийн нөхөрсөг, эелдэг ард түмэнтэй 10 улсын жагсаалтанд бичигдсэн байдаг.

Атлас Хэлний Сургуулийн танилцуулга

Атлас хэлний сургууль нь Ирланд улсдаа хамгийн шилдэгт тооцогддог сургуулиудын нэг. Тэд жинхэнэ сэтгэл зүрхнээсээ өөрийн суралцагч оюутнууддаа үйлчилж чаддаг, зааж сургаж чаддагч адварлаг багш нараар хангагдсан сургууль юм. Атлас сургууль нь Дублин хотын төвд байрладаг бөгөөд суралцах орчин нөхцөлийг дээд зэргээр бүрдүүлж чадсан сургууль юм. Нийтдээ 25 анги танхимтай, амралтын өрөө, интернэт кафе, лоунж гээд хүний хэрэгцээт бүхий л орчин нөхцөлийг энэхүү сургууль нь бүрдүүлж өгсөн байдаг.

Суралцагч оюутнууд ихэвчлэн Европын Холбооны улс орнуудаас болон Азийн орнуудаас жил бүр ирж суралцдаг байна.

Атлас сургуулийн гол зорилго бол таны хэлний мэдлэгийг өндөр түвшинд хүргэж IELTS TOEFL ийн өндөр оноог авч хүссэн их сургуульдаа суралцахад тань туслах зорилготой.

Монгол оюутнуудад зориулсан сургалтын төлбөр:

- 3 сарын төлбөр: 2190 евро

- 3 сар ба түүнээс дээш сургалтын төлбөр: 2190+145 евро / долоо хоногийн/ 

General English Program
Энэхүү ерөнхий англи хэлний анги нь 7 хоногт 20 цагийн хичээл ордог. Хөтөлбөрт яриаг хөгжүүлэх, сонсгол сайжруулах, дуудлага сайжруулах, бичгийн дүрэм сайжруулах дасгалууд багтаасан.

Хичээлийн цагийн хуваарь:

09:00 – 01:10pm
Даваа – Баасан хүртэл Бямба Ням гаригт амрана.
Насны хязгаар: 18 – аас дээш

General English Program + 5 / GE Fluency Plus GE25 /
Энэхүү хөтөлбөр нь ерөнхий англи хэлний хөтөлбөрийн 20 цагийн хичээл дээр нэмэлт 5 цагийн хичээлийг оруулснаараа ялгаатай.

Хичээлийн цагийн хуваарь:

09:00 – 01:10pm Даваа – Баасан хүртэл Бямба Ням гаригт амрана.
2pm – 4.30pm Мягмар болон Пүрэв гаригт хичээллэнэ.
Насны хязгаар: 18 – аасдээш

GE Fluency Intensive 30 GE30 INT
Долоо хоногт нийт 30 цагийн хичээлийг багтаасан.

Хичээлийн цагийн хуваарь:

09:00 – 01:10pm Даваа – Баасан хүртэл Бямба Ням гаригт амрана.
2pm – 4.30pm Даваа – Баасан хүртэл
Насны хязгаар: 18 – аас дээш

IELTS Preperation IELTS20
Суралцагчдийг зөвхөн шалгалтанд өндөр оноо авахад шаардагдах дүрэм тактикийг дэлгэрэнгүйгээр заах хөтөлбөрийг багтаасан.

Хичээлийн цагийн хуваарь:

09:00 – 01:10pm Даваа – Баасан хүртэл Бямба Нямгаригт амрана.
Насны хязгаар: 18 – аас дээш

Atlas Study & Work Placement GE20COM

Суралцагч та Англи хэлний хөтөлбөрөө дуусгасны дараа өөрийнхөө мэргэжлийн дагуу компанид ажиллах хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрт 4-24 долоо хоногийн хугацаатайгаар хамрагдах боломжтой.

Хичээлийн цагийн хуваарь:

09:00 – 01:10pm Даваа – Баасан хүртэл Бямба Ням гаригт амрана.
Насны хязгаар: 18 – аас дээш

Ажиллах боломжтой салбар мэргэжлүүд:

• Administration
• Communication and Media
• Electronic and Electrical / maintenance /
• Finance and Accounting
• IT / software and hardware /
• Logistics
• Marketing and Business
• Mechanical / maintenance /
• Sales / shop assistant /
• Tourism / hotel and catering /

Atlas Junior Program

Энэхүү хөтөлбөрнь хүүхэд багачуудад зориулсан Ирланд улсад хэл сурангаа зуныг зугаатай өнгөрөөх хөтөлбөр юм.

Насны хязгаар: 12 – 17 хүртэл
Элсэлт авах хугацаа 5, 6 дугаар саруудад элсэлт авна. Хөтөлбөрийн эхлэх хугацаа 7 сараас эхлэнэ.

Суралцах хугацаа: 2-3 сар

Хэрэв та энэхүү мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 9566-5835, 7730-5835 дугаараас лавлана уу!!
Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, МУИС-ийн Бизнесийн Сургуулиас МТ төв байр орох замд Опенворлд Education Center гэсэн хаягтай.