Таг ашиглан хайлт хийх
international@openworld.edu.mn
(976) 77305835; (976) 95665835
Хугацаа: 6 days
Байршил: Австри
Зардал: € 5000
Бүртгүүлэх

Монголын олон олон оюутан залуусыг Дэлхийд үнэлэгдэх боловсролыг хамгийн хямдаар европын хамгийн сайхан улсад эзэмшүүлэх хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Австри Герман нь сургалтын төлбөр маш бага төдийгүй амьдрах орчин хамгийн таатай аюулгүйгээс гадна мөн ажиллах боломжтой европын хамгийн таатай улсуудын нэг гэдгийг та бүхэн мэднэ.

Австри улсад суралцахын давуу талуудаас: 

  • Харьцангуй хямд сургалтын төлбөртэй
  • Австри улсад ирсэнээр та бүхэн их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдах бөгөөд жилийн сургалтын төлбөр 2300 евро байдаг
  • Австрийн бүх их сургуулиуд шилдэг сургуулиудын жагсаалтанд багтсан байдаг. ( 50%- нь топ 500-д багтдаг)
  • Бакалаврт суралцаж байхдаа магистр хийх боломжтой. 
  • Ажиллах боломж ( оюутнууд 7 хоногт 20 хүртэлх цаг ажиллах ба хуулийн дагуу 600 euro-г сард олдог хэдий ч ихэнхи нь үүнээс их байдаг) Хэлний болон их сургуульд суралцаж байхдаа ажил хийх эрхтэй байдаг 
  • Их сургуулиа төгссөний дараа 1 жилийн виз олгох ба үүнд ажил олж бизнесээ эхлүүлэх аль эсвэл мэргэжлийн дагуу ажиллах боломжтой болно.
  • Ажилд орсоны дараа иргэний харъяалалд хамрагдах боломжтой
  • Дэлхийн үзэсгэлэнт хотод амьдрах 
  • Нэг жилд дунджаар 6000-8500 еврогийн өртөгтэй. ( энэхүү төлбөрт бүгд багтсан ба зарим улсад энэ нь зөвхөн сургалтын төлбөр байдаг.)
  • Насны хязгаарлалтгүй
  • Дэлхийн хамгийн эв найрамдалтай, тайван улсуудын жагсаалтанд 3т бичигддэг
  • Ажил эрхлэлтийн байдлаар дэлхийд 8-рт бичигддэг. 
  • Дэлхийн баян улсуудын тоонд багтдаг
  • Бусад дэлхийн өндөр өртөгтэй улсуудаас хамаагүй хямд өртөгтэй. Сард дунджаар 500-700 евро зарцуулдаг.  / Америк , Австрали , Англи , Канад  шиг өндөр биш / 
  • Герман боловсролын өлгий нутаг
  • Австрийн их сургуулиудын семестрийн төлбөр дунджаар 750-850 евро байдаг бөгөөд оюутнууд энэ төлбөрийг жилд 2 хуваан төлөх боломжтой.
  • Гэр бүлээрээ суралцангаа ажиллаж амьдрах боломжтой
  • Хүүхдийн цэцэрлэг, сургууль үнэ төлбөргүй


Германд суралцахаас Австрид суралцахын давуу талууд:

  1. Хаалттай данс (sperrkonto 8040 euro) шаардлагагүй
  2. Герман хэлний мэдлэггүй байж болно
  3. APS сертификат шаардлагагүй 
  4. Виз авах нөхцөл харьцангуй хялбар

Австри улсад суралцахад сард хэдий хэмжээний зардал гарах вэ?

Байрны зардал:  185€ - 450€
Эрүүл мэндийн даатгал: 50€
Тээврийн зардал: 25€
Хоол хүнс: 235€ - 450€
Нийт= 500€ - 950€

Австри улсад сарын цалин хөлс хэд орчим € байдаг вэ?

600€ байдаг ч ихэнхдээ 800€ - 1000€ байдаг.

Их сургуульд суралцахад хэдэн € төлбөр төлөх вэ?

Австри улсын их сургуулиудын төлбөр 764€ байдаг / жилийн /

Хичээл хэзээ эхлэх вэ? Мөн хэзээнээс материалаа бүрдүүлж эхлэх ёстой вэ?

Хичээл: 2, 9, 10 саруудад эхэлдэг бөгөөд хичээл эхлэхээс дор хаяж 4-5 сарын өмнө материалаа бүрдүүлж эхлэх хэрэгтэй. Яагаад гэвэл их сургуулийн урилга авах болон визэнд материалаа оруулахад нилээдгүй хугацаа шаардагддаг учраас.

Австри улсад очсоны дараа таныг хэн, ямар байгууллага хүлээж авах вэ? 

Мэдээж манай байгууллага суралцах гэж оюутнуудаа хүний нутагт очсоны дараа үйлчилгээ дууссан гэж орхихгүй. Таныг австри улсад очсоны дараа манай төлөөлөгчийн газар тосон авч, таныг байранд тань оруулах, сургуультай нь танилцуулах, хот суурин газартай нь танилцуулах, Эрүүл мэндийн даатгалд хамруулах гэх мэт үйлчилгээг үзүүлэх болно. Мөн манай байгууллага явсан оюутнуудтай цаг үргэлж холбогдож ажиллах болно.


Та дараах их сургуулиудад  хэлний бэлтгэлээр болон Бакалавр, Магистр, Докторт суралцах боломжтой:

Хэрвээ та Эдийн засаг, банк санхүү, бизнесийн удирдлага чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол дараах сургуулиудад суралцах боломжтой.

  • University of Vienna / дэлхийн шилдэг сургуулийн нэг /
  • University of Gaz
  • University of Linz
  • Vienna Economical University  / дэлхийн шилдэг сургуулийн нэг /

Хэрвээ та Инженер, архитектур, техникийн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол дараах сургуулиудад суралцах боломжтой.

  • Vienna University of Technology / дэлхийн шилдэг сургуулийн нэг /
  • Graz University of Technology 

Хэрвээ та Компьютер болон IT инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол дараах сургуулиудад суралцах боломжтой.

  • Vienna University of Technology  / дэлхийн шилдэг сургуулийн нэг /
  • University of Vienna 
  • Graz University of Technology

Хэрвээ та уул уурхай, геологийн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол дараах сургуульд суралцах боломжтой.

  • University of Leoben / Located not in Vienna /

Хэрвээ та Анагаахын чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол дараах сургуулиудад суралцах боломжтой.

  • Medical University of Vienna / дэлхийн шилдэг сургуулийн нэг /
  • Medical University of Linz

Хэрвээ та Малын эмч чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол дараах сургуульд суралцах боломжтой.

  • University of Veterinary Medicine, Vienna

Хэрвээ та Fine Art болон Music чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол дараах сургуулиудад суралцах боломжтой.

  • University of Applied Arts / painting and Design, focused on ideas and artistic value /
  • Academy of Fine Arts / painting and design, focused on technique and application /
  • University of Music and Performing Arts / music, drama, film and TV /

Хэрвээ та Нийгмийн ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол дараах сургуулиудад суралцах боломжтой.

  • University of Vienna 
  • University of Graz
  • University of Linz
  • University of Insbruck

Урилга авахад шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалт:

  • ЕБС-ын 12 жилийн гэрчилгээ
  • Их сургуулийн диплом
  • Хэрэв магистрт суралцах бол "Магистрт элсэн орох боломжтой гэсэн их сургуулийн захидал"
  • Ажлын газрын тодорхойлолт /хэрэв ажил эрхэлдэг бол/
  • Гадаад паспорт
  • Визэнд шаардлагатай материалууд:
  • Австрийн их сургуулийн урилга
  • Цагдаагын тодорхойлолт
  • Банкны баталгаа 23 наснаас доош бол 6500 евро, 24 наснаас дээш бол / 9800 евротой тэнцэхүйц монгол төгрөг байж болно. / 
  • Спонсорлож буй хүний эсвэл компаний бичиг баримт, дансны сүүлийн 6 сарын хуулга
  • Төрсний гэрчилгээ
  • Гадаад паспорт
  • Бүх бичиг баримтууд, нотариат болон Гадаад хэргийн яамаар баталгаажигдсан байх ёстой бөгөөд Бээжин дахь Австрийн Элчин Сайдын Яамны нотариатаар мөн давхар баталгаажуулах ёстой.

Элсэлтийн үйл ажиллагааны хамрах хугацаа: 

Сургуулийн урилга авахад 2-3 сар
Виз авахад 2-3 сар
Нийт= 4 - 6 сар болно

Үзэсгэлэнт Вена хотоор хамтдаа аялцгаая:

Энэхүү мэдээллийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 7730-5835, 9566-5835 дугаараас лавлана уу! Мөн манай хаяг МУИС-ын Бизнесийн Сургуулийн замын эсрэг талд Опенворлд Боловсролын төв гэсэн байрлалтай.